Гэгээ
Light光Lumière
Бүх хэлэнд замаа олоход чинь туслах, харанхуйг гэрэлтүүлэх зүйлийг нэрлэсэн үг байдаг. Монгол хэлэнд тэр үг бол «Гэгээ».
Үүнд ямар нэгэн сүржин түүх, эсвэл төвөгтэй философи байхгүй. Олон жил сэтгэлдээ тээж явсан энэ үгээрээ хийж буй зүйлсээрээ ертөнцийг илүү гэгээтэй болгохыг бэлгэшээсэн юм.
Студи
Гэгээ бол Улаанбаатараас гараагаа эхэлж буй хоёр найзын бүтээлч студи — sadespresso— Instagram (@sadespresso)Батмэнд Ганбаатар болон sunarkchive— Instagram (@sunarkchive)Жавзандулам Лувсаншарав.
Бид хүнийг хүндэтгэсэн, ашиглахад хялбар бүтээлүүд урлах, боловсролын хүртээмжийг тэлэх, мөн зүгээр л догь зүйлс хийх гэсэн энгийн бөгөөд тодорхой үнэт зүйлээр нэгдсэн юм. Хэрэгцээтэй, гоё зүйлсийг чанартай бүтээж, бодит үнэ цэнэ олгохыг зорино.
Алсыг зорьж буй энэ замд бидэнтэй нэгдэх, хамтран ажиллах хүсэлтэй хэн бүхэнд манай үүд нээлттэй.
Санал бодлоо хуваалцах бол: hello@gege.mnЭнэ бол бидний сонголт
Энэхүү орон зайд хэл солих товчлуур байхгүй. Бүх зүйл зөвхөн монгол бичгээр бичигдэнэ.
Технологийн стандарт, хайлтын системд тааруулах гэх мэт хэвшмэл дүрэмд баригдахгүй байх нь тодорхой хэмжээний эрсдэлтэй ч, босоо монгол бичиг бол бид өөрсдийгөө илэрхийлэх хамгийн үнэн, «өөрийн» арга юм. Тэгээд ч, үнэхээр догь харагдаж байгаа биз?
Өнөөдөр цахим орчинд үндэсний бичгээрээ бүтээсэн орон зай дээрдэхгүй цөөн байна. Бид энэхүү хуудсанд гарах бүх нийтлэлээ монгол бичгээр туурвиж, дотоодын дижитал орчинд өөрсдийн хувь нэмрийг оруулах болно.
Тамга
Энэ бол дөнгөж эхлэл