Гэгэ Пиксел

Монгол бичгээр хэр олон фонт (тиг) байдаг бол? Миний мэдэхээр Монголд бүтээгдсэн монгол бичгийн тиг одоогоор алга. Тиймээс Гэгэ Латэлиэрийн зүгээс пиксел хэв маягийн тиг хөгжүүлж, та бүхэнд гурван хувилбартайгаар хүргэж байна.

Гэгэ Пиксел тигтэй танилц!

Үндсэн

Үндсэн хувилбар нь 16 нүдний өргөнтэй бөгөөд цэг бүрийг нэг нэгээр нь хатгаж зурсан. Үүнийг хийхэд олон ч нойргүй шөнө зарцуулсан даа.

Шахаа

Шахаа хувилбар нь үндсэн тигтэй харьцуулбал зурлага хоорондын зайг багасгаж, илүү авсаархан болгосон хувилбар.

Мини

Харин миний хамгийн их бахархдаг нь Мини буюу жижиг хувилбар. Ердөө 12 нүдний өргөнд цэг бүрийг нэг нэгээр нь хатгаж бүтээсэн. Анх харахад уншихад хэцүү мэт боловч нэг уншаад эхэлбэл тун эвтэйхэн. Жинхэнэ пиксел тигийн ретро төрхийг хадгалж чадсан нь энэ хувилбарын хамгийн гоё тал нь. Мини тигийг ашигласан тоглоом харахаа тэсэн ядан хүлээж байна!

Монгол бичгийн цахим хэрэглээ өнөөдөр хангалтгүй байгаа учраас энэ фонт тоглоом, график дизайны ажлуудад хэрэг болж, монгол бичгийг дэлгэц дээр илүү олон харахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах байх гэж найдаж байна.

Фонтоо хийснийхээ дараа саяхан хөгжүүлсэн Титэм платформдоо ч бас нэгэн шинэ боломж нэмлээ. Одоо пиксел хэв маягтай нэрийн хуудас үүсгэж болно. Хажууд өөрийн хуудсыг хавсаргалаа.

Батмэндийн пиксел нэрийн хуудас: нэр нь монгол бичгээр, шөнийн уулс, сар, доор нь Кирилл нэр Титэм — нэрийн хуудас

Нээрээ фонт маань хувийн хэрэглээнд үнэгүй шүү, доор холбоосоор ороод татаарай!

Татаарай