Үүрдийн хүслэн

Хэлж чадахгүй үгсээ, эсвэл хийж чадаагүй зүйлсээ бодоод унтаж чадахгүй тааз ширтэх үе танд байсан уу? Бидний энэ төсөл нь хүмүүст сэтгэлийн гүндээ тээсэн үгсээ илэрхийлэх, бусдынхыг унших боломж олгох зорилготой дижитал үзэсгэлэн юм.

Танд ч бас захидал ирсэн байж магад, өөрийнхөө нэрийг хайгаад үзээрэй.

Үүрдийн хүслэнгийн тэмдэг — алтан тууз бүхий улаан шилэн зүрх

Нэрийг сонгосны учир

Үүрдийн Хүслэн гэдэг нэрийг сонгосны учир. Олон жилийн өмнө аавтайгаа машинтай явахдаа байнга Nostalgie гэдэг CD тоглуулдаг байж билээ, тэндээс Үүрдийн Хүслэн гэдэг дуу хүүхэд насны минь хамгийн тод дурсамжуудын нэг болж үлдсэн.

Nostalgie нэртэй CD — «Шинэ долгион» радиогийн 10 жилийн цомог, ширээн дээр
Nostalgie CD цомог (Шинэ долгион 107.5 ФМ радио)

Төслийг амилуулахаар

2026 оны долдугаар сард Лателиэр Гэгэ студид энэхүү төслийг амилуулахаар шийдсэн билээ. Би төслийн хэтийн зорилго, өнгө үзэмж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр голчлон ажилласан бол sadespresso— Instagram (@sadespresso) технологийг хариуцаж ажилласан. Эхний долоо хоногтоо л бид дизайн болон хөгжүүлэлт рүүгээ уралдан орцгоосон юм. Гэвч хүн бүхэнд нандин үгсээ илэрхийлэх боломжийг олгохын эхний даваа нь олон хүнд хүрэх явдал байлаа.

Хүмүүст хүрэх

Хэр их хугацаа зарцуулж, юунд хүрэхээ мэдэхгүй ч бид төслөө үргэлжлүүлэхээр сэтгэл шулуудсан. Хүмүүст хүрэх цар хүрээгээ тэлэхийн тулд бид цахим орчинд идэвхтэй нийтэлж эхэлсэн ч төд удалгүй маш олон захидал хүлээн авч, хүмүүсийн халуун сэтгэл, дэмжлэгийг хүртэнэ гэж төсөөлсөнгүй.

Ирсэн захидал — ягаан дэвсгэр дээр
Ирсэн захидал — бор улаан дэвсгэр дээр
Ирсэн захидал — ягаан дэвсгэр дээр
Ирсэн захидал — бор улаан дэвсгэр дээр

Баярлалаа

Бидний төслийг дэмжиж, сэтгэлийн үгсээ уудалж, захидлуудыг уншиж буй та бүхэнд баярлалаа. Дижитал үзэсгэлэнд найзуудыгаа уриарай! Илүү олон захидалтай болоод эргээд уулзацгаая!

1,000+ дагагч, 4,000+ захидал, 1,000,000+ үзэлт — өнгөрсөн долоо хоног.
Захидал илгээгээрэй